быстрый займ на карту
Үзсэн: 831

“ЦАСНЫ БАЯР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЧДЗДТГ, Цэргийн штабаас хамтран дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ажлын албаны ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цасны баяр”-ыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд ажилтан, албан хаагчид “Scatt” буудлагын тэмцээн, цасны хөлбөмбөг, Karaoke тэмцээнүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Scatt буудлагын тэмцээнд:

1 дүгээр байрт Нийтлэг үйлчилгээний алба

2 дугаар байрт Санхүү, төрийн сангийн хэлтэс тус тус шалгарсан байна.

Цасны хөлбөмбөгийн тэмцээнд:

1 дүгээр байрт Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

2 дугаар байрт Санхүү, төрийн сангийн хэлтэс тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook