быстрый займ на карту
Үзсэн: 703

“МОНГОЛ ХҮН БЭЛТГЭХЭД ЕБС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн Улаанбаатар паласын Их танхимд болов.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн ЕБС-иудын 250 гаруй удирдлага, нийгмийн ажилтан, багш нар оролцлоо.

Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудын 3000 гаруй удирдлага, нийгмийн ажилтан, багш нарын дунд зохион байгуулсан тус зөвлөгөөнөөр НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо”, ХБНГУ-ын Потсдам их сургуулийн Эдийн засаг-Нийгмийн шинжлэх ухааны факультетийн Технологи мэргэжлийн удирдлагын тэнхимийн тэргүүн Доктор Профессор Бернд Миер “Pisa-гийн дараах олон улсын боловсролын шинэ ойлголт”, “Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook