быстрый займ на карту
Үзсэн: 411

ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Илрүүл, эмчил, сэргийл! Бид өрх бүрт хүрч ажиллана” эрүүл мэндийн төслийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Төсөл нь Сүрьеэ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилготой юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс төслийг хариуцан ажиллах багийг томилон, төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан хаагчдад эхний үзлэг, оношилгоо хийлээ. Үзлэг оношилгоонд нийт 70 гаруй албан хаагч хамрагдлаа.

Төслийг олон улсын байгууллагууд дэмжиж хамтран ажиллах юм. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

 

Leave a Reply

  • Facebook