быстрый займ на карту
Үзсэн: 521

КИНО ЦАГ 138 ДУГААР БАГА СУРГУУЛЬД ХҮРЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж, хуваарийн дагуу арга хэмжээнүүдээ хүргэж байгаа билээ.

Дэнжийн мянга дахь 138 дугаар бага сургуульд номын өргөөний Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг хүрлээ. Энэ удаад тун удахгүй болох Монгол цэргийн баярыг угтан “Дэлхийн хоёрдугаар дайнд монголчуудын оруулсан хувь нэмэр”, “Усаа хайрлан гамнах”, “Мод тарих ямар ашиг тустай вэ?”, “Байгаль орчноо хайрлан хамгаалах” зэрэг сэдэвт баримтат киног тус сургуулийн 4, 5 дугаар ангийн 130 гаруй сурагчид хүргэж, харилцан ярилцаж, зөвлөгөө хүргэв. Бид цаашид дүүргийнхээ бусад сургууль, хороодод үйл ажиллагаагаа хүргэх болно.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook