быстрый займ на карту
Үзсэн: 408

ӨСВӨРИЙН ТАМИРЧИД СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудын дундах спортын тэмцээнүүд үргэлжилж байна. Спортын нийт 15 төрлийн тэмцээн уралдаан тэмцээн зохион байгуулагдахаас 2018 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар спортын 9 төрлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаад байна.

Тэмцээнд давхардсан тоогоор 2200 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Самбо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн

Тус тэмцээн 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, 12 сургуулийн 284 тамирчид эрэгтэй, эмэгтэй 24 жинд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнийг Монголын Самбо бөхийн холбоо, Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос томилогдсон шүүгчид удирдан шүүж явууллаа.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:

  • 1-р байр Б.Цэрэнтогтох багштай 49-р сургууль
  • 2-р байр Х.Болдбаатар багштай 72-р сургууль
  • 3-р байр Б.Чагнаадорж багштай 61-р сургуулийн баг эхний гурван байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн

02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын 12 сургуулийн 460 тамирчид, хөвгүүдийн 2007 оноос хойш, 2004-2006 он, 2001-2003 он, охидын 2004 оноос хойш, 2001-2003 онд төрсөн тамирчид тус тус нас, жингийн ангилалаар хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж жин бүрийн аваргууд тодорлоо.

Тэмцээнийг Монголын Жүдо бөхийн холбоо, дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос томилогдсон шүүгчид удирдан шүүж явууллаа. Тэмцээнээс медальт байранд шалгарсан тамирчид нь Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн дүүргийн АШТ Жүдо бөхийн холбооны 2018 оны УАШТ-ний нас жингийн ангилалаар явагдсан бөгөөд олон хүүхэд оролцсон онцлог тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр :

  • 1-р байр: Б.Цэрэнтогтох багштай 49-р сургууль
  • 2-р байр: С.Амарзаяа багштай 24-р сургууль
  • 3-р байр: н.Лхагвадорж багштай 39-р сургуулийн баг эхний гурван байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Өсвөр үеийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Барилдаан 13-14, 15-16, 17-18 нас гэсэн 3 насны ангиллаар 12 сургуулийн 96 бөх уран мэх, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс 13-14 насанд 72-р сургуулийн А.Тамир түрүүлж 61-р сургуулийн Н.Баасанжаргал үзүүрлэж 23-р сургуулийн Б.Бат-Очир, Б.Мөнх-Оргил нар шөвгөрлөө. 15-16 насанд 72-р сургуулийн Б.Дарханбаяр түрүүлж БТСХорооны У.Балжинням үзүүрлэж, 23-р сургуулийн Б.Доржсамбуу, 72-р сургуулийн Д.Тунгалагтамир нар шөвгөрлөө. 17-18 насны ангилалд 39-р сургуулийн Б.Алтангэрэл түрүүлж, 57-р сургуулийн Ө.Мягмаржав үзүүрлэж, 39-р сургуулийн Г.Тэмүүжин, БТСХорооны М Нэргүйбаатар нар шөвгөрлөө.

Өсвөр үеийн аварга шалгаруулах “Шатар”-ын тэмцээн

2018 оны 02 дугаар сарын 12-нд зохион байгуулагдсан тус тэмцээнд дүүргийн 14 сургуулийн 600 тамирчинд авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө

Багийн дүнгээр:

  • 1-р байр Б.Мөнхбат дасгалжуулагчтай 23 дугаар сургууль
  • 2-р байр н.Баярсайхан дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль
  • 3-р байр н.Баярсайхан дасгалжуулагчтай 17 дугаар сургууль
    тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнав .

Дүүргийн аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээн

2018 оны 02 дугаар сарын 10-11нд Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд дүүргийн 12 сургуулийн эрэгтэй 9 баг эмэгтэй 12 багийн нийт 168 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

Эрэгтэй

  • 1 дүгээр байр Г.Ариунболд ахлагчтай 37 дугаар сургууль
  • 2 дугаар байр Б. Гүрсоронзонболдбаатар ахлагчтай 50 дугаар сургууль
  • 3 дугаар байр Б.Тэмүгэн ахлагчтай 5 дугаар сургууль

Эмэгтэй

  • 1 дугаар байр Ч.Хүслэн ахлагчтай 50 дугаар сургууль
  • 2 дугаар байр Н.Номинчимэг ахлагчтай 23 дугаар сургууль
  • 3 дугаар байр С.Номинцэцэг ахлагчтай 24 дүгээр сургууль

Багийн дүнгээр

  • 1-р байр Ц.Жаргалсайхан дасгалжуулагчтай 50 дугаар сургууль
  • 2-р байр С.Гантулга дасгалжуулагчтай 37 дугаар сургууль
  • 3-р байр н.Гантөр дасгалжуулагчтай 24 дүгээр сургууль

Чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн

03 дугаар сарын 03-ны өдөр явагдсан тэмцээнд ерөнхий боловсролын 9 сургуулийн 150 тамирчид эрэгтэй, эмэгтэй 21 жинд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, Дүүргийн Биеийн тамир, спорт хорооноос томилогдсон шүүгчид удирдан шүүж явууллаа.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр :

  • 1-р байр Х.Болдбаатар багштай 72-р сургууль
  • 2-р байр Б.Цэрэнтогтох багштай 72-р сургууль
  • 3-р байр Б.Чагнаадорж багштай 61-р сургуулийн баг эхний гурван байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Өсвөр үеийн аварга шалгаруулах Ширээний тенниисний тэмцээн

2018-оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ширээний теннисний Оч клубийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээн нь 4 насны ангилалаар явагдсан бөгөөд 5 сургуулийн 80 гаруй өсвөрийн теннисчид өрсөлдлөө.

Багийн нийлбэр дүнгээр

  • 1-р байранд М.Болорхишиг дасгалжуулагчтай 5-р сургууль
  • 2-р байранд Ж.Нямбат дасгалжуулагчтай 72-р сургууль
  • 3-р байранд С.Амарзаяа дасгалжуулагчтай 24-р сургууль тус тус шалгарлаа.

Өсвөр үеийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн

2018 оны 03 дугаар сарын 10-аас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд ерөнхий боловсролын 11 сургуулийн 20 багийн 240 тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний дүн гарахад:

  • эмэгтэй:
  • 1 дүгээр байранд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай 72-р сургууль,
  • 2 дугаар байранд П.Сувд-эрдэнэ дасгалжуулагчтай 50-р сургууль
  • 3 дугаар байранд С.Үнэнбат дасгалжуулагчтай 117-р сургуулийн тамирчид шалгарлаа.
  • эрэгтэй:
  • 1 дүгээр байранд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай 72-р сургууль
  • 2 дугаар байранд Б.Батцогт дасгалжуулагчтай 24-р сургууль
  • 3-р байранд О.Төвсанаа дасгалжуулагчтай 57-р сургууль тус тус шалгарлаа.

Шилдэг эмэгтэй тоглогчоор 72-р сургуулийн Э.Баясгалан, эрэгтэй тоглогчоор 24-р сургууль Э.Чингүн шалгарч Багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай 72-р сургууль, 2-р байранд П.Сувд-эрдэнэ дасгалжуулагчтай 50-р сургууль, 3-р байранд С.Үнэнбат дасгалжуулагчтай 117-р сургууль тус тус шалгарлаа.

Өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн

Чингэлтэй дүүргийн 2018 оны өсвөр үеийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 сарын 04ны өдөр 49-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд багийн дүнгээр 1-р байранд Д.Элбэг дасгалжуулагчтай 39-р сургууль, 2-р байранд Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 61-р сургууль, 3-р байранд Дамдинбазар дасгалжуулагчтай 57-р сургууль тус тус байр эзэллээ.

Leave a Reply

  • Facebook