быстрый займ на карту
Үзсэн: 543

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  3 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт эрх шилжин ирсэн цэцэрлэг, бага сургуулийн байршлын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа ресторан, баар цэнгээний газруудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,

“Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах тул нийт байгууллагууд идэвхтэй оролцох зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Монгол Улсын Засгийн Газрын “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, алдаа дутагдал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, хэлтэс, албадууд нэгдүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, байгууллагын хууль, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлсэн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

Мөн Нийслэлийн хэмжээнд 3 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулагдаж буй гудамж зам талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаягийг холбогдох журамд нийцүүлэх, хог хаягдал орчны бохирдол бууруулах, гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зорилготой “Манай хороо-Миний гудамж” аянд хэлтэс, албад үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй оролцохыг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

Албан байгууллагын албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлтэд гаргаж буй нийтлэг дутагдлыг арилгах тал дээр анхаарахыг даалгаж, цаашид хариуцлагатай ажиллах талаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook