быстрый займ на карту
Үзсэн: 622

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаал тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын дүүргийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нийт баг, тамирчдад цэрэг спорт, сурлагын өндөр амжилт хүслээ.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 250 гаруй сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2 дугаар 16 тоот гимнастик, эмнэлгийн анхны тусламж, салааны захирагч нарын тэмцээн, цогцолбор дасгал, урлагийн номер, цэрэг, эх орны сэдэвт ханын сонин зэрэг 7 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Leave a Reply

  • Facebook