быстрый займ на карту
Үзсэн: 410

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Бямбацогт нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тус газраас Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй танилцах, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар болон хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook