ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧИД “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯНД ХАМРАГДЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас санаачлан Нийслэлийн боловсролын газар, Юнител групп хамтран “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” мэргэжил сонголтын аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү  аянд 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5,17,23,24,37,39,49,50,57,61,72,117 дугаар сургуулийн ахлах ангийн 2250 сурагч хамрагдлаа.

Аяны хүрээнд мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар илтгэлүүдийг МУИС-ийн Ажил, мэргэжил судлал, салбар дундын хөтөлбөрийн захиргааны ажилтан Н.Ундрах,  ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ, лектор Г.Мөнгөн нар хэлэлцүүллээ.

Leave a Reply

  • Facebook