ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 3 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгаврууд өглөө.

Хуралдааны эхэнд дүүргийн 1-19 дүгээр хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багуудын дунд зохион байгуулж буй төслийн уралдаан, Нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, идэвхтэй хамрагдах үүрэг өглөө.
Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн ахмад дайчид, бэлтгэл офицеруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зохион байгуулалтад идэвхтэй оролцох, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллах, албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлтэд гаргаж буй нийтлэг дутагдлыг арилгах тал дээр анхаарах зэрэг үүрэг даалгаврыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг болголоо.

Мөн Нийслэлийн хэмжээнд 3 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулагдаж буй гудамж зам талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаягийг холбогдох журамд нийцүүлэх, хог хаягдал орчны бохирдол бууруулах, гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх зорилготой “Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Нийслэл болон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврыг танилцууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн орон сууц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа ресторан, баар цэнгээний газруудтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, Монгол Улсын Засгийн Газрын “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, алдаа дутагдал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.

Leave a Reply

  • Facebook