БАГАНУУР ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах 2017 оны болзолт уралдаанд тэргүүлсэн  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулж байгаа Багануур дүүргийн 1 дүгээр хорооны бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга А.Дамцагдарж  хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар төрийн анхан шатны байгууллага хорооны ажилтан албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулж ажиллах талаар хэлэлцлээ.

Мөн Засаг даргын Тамгын Газрын дарга А.Дамцагдорж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцууллаа.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны бүрэлдэхүүн ЗДТГ-ын Мэдээллийн төв, “Нэг цонх”-ны үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.

 

Leave a Reply

  • Facebook