ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 09 дүгээр сарын 24

Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 23, 25-р байрнуудын арын талбайн тохижилтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/063

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 23, 25-р байрнуудын арын талбайн тохижилтын ажил” ЧДХААА 13/063 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Ирүүлсэн үнийн   саналын 30 хувиас багагүй байна.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

2.2.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө

Утас: 70110769,

 

www.e-procurement.mn сайтад 2013 оны 09 дүгээр сарын 25-нд нийтлэгдсэн.

Leave a Reply

  • Facebook