Үзсэн: 122

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй сайжруулах чиглэл мөн 2018 оныг Нийслэлийн Засаг даргаас “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”, дүүргийн Засаг даргаас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 том зах, худалдааны төвүүдтэй  хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулж, ёслолын ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд 7 заалтын хэрэгжилтийг ханган ажиллахаар тусгасан. Ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ХХҮХ-ийн дарга Д.Булган болон зах, худалдааны төвүүдийн захирал эрхлэгч нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook