ХӨӨМЭЙН АНХНЫ ДУУРИЛГА ТАЙЗНАА АМИЛЛАА

СУИС-ийн хөөмийн багш, оюутнууд Хөөмэйн  анхны дуурилгыг тайзнаа амилууллаа. Дуурилга гэдэг нь дуу хөгжмийн аливаа илэрхийллээр дамжуулан агуулга өгүүлэх тодорхой цомнол бүхий тайзны бэсрэг хөгжмийн уран бүтээл аж.

Энэхүү бүтээлийг санаачлагчид, хэрэгжүүлэгчид монгол угсаатанд л эрт үеэс уламжлагдаж ирсэн язгуур урлагийн хөөмий төрлөөр үзүүлэх жүжгийг дуурилга хэмээн томьёолсон бөгөөд цаашид хөгжим судлаачид шинжилж дүгнэлт хэлэх байх хэмээж буй ажээ. Цомнол буюу хэд хэдэн үзэгдэл бүхий үйл явдалтай, жүжиглэнгээ хөөмийлж утга санаа илэрхийлэх энэ төрөл нь дуурьтай, драмын бүтээлтэй адил юм.

Төслийг СУИС-ийн хөөмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн санааичлж, дуурилгын цомнолыг Чоно багш хэмээх нэрээр олны танил болсон Б.Эрхэмбаяр бичжээ. Хөгжмийн зохиолчоор хөөмийч, хөгжмийн зохиолч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд, найрал дууны удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, бүжгийн найруулагчаар балетмейстер Р.Туяацэцэг, ерөнхий зураачаар монгол зургийн мастер Б.Нямхүү нар ажиллаж, гол дүрд Алайхан охинд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин, хөөмийч Д.Золзаяа тоглолоо. “Галайхан” хөөмэйн анхны дуурилгад Чингэлтэй дүүргийн удирдлагууд урилгаар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook