быстрый займ на карту
Үзсэн: 830

“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 97 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Тусгаар тогтнолын талбайд боллоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, НЗДТГ-ын Цэргийн штабын Ахлах офицер Дэд хурандаа н.Мөнхбаяр, ЧДЗДТГ-ын Цэргийн штабын дарга Хурандаа Ж.Даваарагчаа нар болон дүүргийн ЕБС-иудын удирдлага, багш сурагчид, иргэд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулсан дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл”  тэмцээнд шилдгүүдээр шалгарсан баг, тамирчдыг шагнаж урамшууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр:

  • 1 дүгээр байрт Б.Дамдиндорж салааны захирагчтай 39 дүгээр сургуулийн баг тамирчид
  • 2 дугаар байрт Л.Хүслэн салааны захирагчтай 23 дугаар сургуулийн баг тамирчид
  • 3 дугаар байрт Б.Ганболд салааны захирагчтай 117 дугаар сургуулийн баг тамирчид шалгарсан байна.

Мөн сурагчдын төлөөлөл оролцсон “Андгай” өргөх ёслол болсон юм. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын бие бүрэлдэхүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогчид, “Дөл” тэмцээний тэргүүн байрт шалгарсан салааны сурагчид тус тус жагсаалын үзүүлэх тоглолтуудаа хүргэсэн юм.

Дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүд болон  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиас тусгай техник хэрэгслийн  үзэсгэлэн дэлгэгдэж хүүхэд залуучуудад үзүүлж сонирхууллаа.

  

 

Leave a Reply

  • Facebook