МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ОЮУТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, 7.8, 7.9 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журам, Батлан Хамгаалахын сайдын 2018 оны А/10 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/103, дүүргийн Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжийн дагуу 2018 онд зохион байгуулагдах “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн 5 их, дээд сургуулийн оюутнуудыг Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулж, эрүүл мэндийн дүгнэлт гаргуулах ажил Үндэсний Батлан хамгаалахын их сургууль дээр явагдлаа. Эрүүл мэндээр мэндээр тэнцсэн оюутнууд 03 дугаар сарын 23-ны өдөр Биеийн тамирын шалгалтад орох юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook