ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтран 3 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Иргэний Танхимд Чингэлтэй дүүргийн 19 хорооны нийт 210 зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүх дэх иргэдийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг сонгох нь, иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх, хараат бус байдал, иргэдийн төлөөлөгчид олгох хөлс, ажиллах нөхцөл зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook