УЛААН-ҮД ХОТЫН БОЛОВСРОЛЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ОХУ-ын Улан-Үд хотын Боловсролын хорооны төлөөлөгчид өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг хүсээд дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжил болон Боловсролын салбарын талаар танилцууллаа.

Зочид төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох юм.

Leave a Reply

  • Facebook