“СУДЛААЧ-9” ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”, Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран эмч, эмнэлгийн ажилтнуудын “Судлаач” онол, практикийн бага хурлыг 9 дэх жилдээ зохион байгууллаа.

Хурлыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээн үг хэлж, хуралд оролцогчдод амжилт хүслээ.

Дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг хуралд дүүргийн Эрүүл мэндийн төв, 1-19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

“Судлаач-9” онол, практикийн бага хурлаар эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан сэдвүүдийн хүрээнд нийт 20 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook