Цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодит нөхцөл байдлыг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, нярав нарт танилцуулан цаашид анхаарах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай санал солилцлоо

Манай улсын хувьд сүүлийн 5 жилийн хүн амын эрүүл мэндийн статистикээс үзвэл халдварын бус өвчлөл, бага насны хүүхдийн таргалалт шууд өсөлттэй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах түүний дотроос нийтээр үйлчлэх гал тогоо буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны үйлчилгээг эрүүл мэндэд ээлтэй чиглэл рүү хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн гал тогооны үйл ажиллагааны өнөөгийн байдлыг тодорхойлох ажлыг зохион байгуулж төрийн өмчийн нийт 29 цэцэрлэгийн эрхлэгч, нярав нарт ажлын үр дүн, бодит байдлыг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Хүүхдийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP, GHP/ нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах асуудлуудын хүрээнд сургалтыг явуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар шат шатанд нь анхаарч хоол, шим тэжээлийн мэдлэг боловсрол олгох шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

Тухайлбал:

  • Технологийн зөв урсгал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал бүрэн нэвтрүүлсэн гал тогоо бий болгох
  • Хүнсний хангамж, хүнсний захиалгын оновчтой хувилбар бий болгох
  • Хүүхдийн физиологийн хэрэгцээг хангахуйц шим тэжээллэг хоолны хувилбар, хоршил бий болгох
  • Технологийн картын дагуу хоол үйлдвэрлэлийг явуулах
  • Мэргэжлийн хоол зүйч гал тогоог хариуцан ажиллахаас гадна бүх хүүхдэд нас насны онцлогт тохирсон шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг тооцох, сайн туршлагыг бий болгох, бусдад түгээх
  • Тогооч нарын ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook