ЭПИЛЕПСИ ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ “НИЛ ЯГААН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Неврологийн Нийгэмлэгийн дэргэдэх “Залуу Мэдрэл Судлаач Клуб”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо”-той хамтран эпилепси өвчний тухай мэдээлэл олгох, олон нийтийн хандлагыг сайжруулах зорилгоор “Эпилепсийн эсрэг “Нил Ягаан өдөр” үйл ажиллагааг 3 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд нийт 8 сургуулийн 100 гаруй сурагч Эпилепси буюу уналт таталтын өвчний талаар судлан, ханын сонин гаргаж оролцлоо.

Эпилепси  буюу уналт таталтын өвчин нь нийт хүн амын 5%-д илэрдэг, хамгийн элбэг тохиолддог мэдрэлийн өвчний нэг юм. Уг өвчин нь бүх насанд тохиолдох боловч, голчлон хүүхэд наснаас эхлэн, насан туршид дагалдан хүний амьдралд нөлөөлж байнгын хяналт, эмчилгээ шаарддаг.

Бусад орны адил манай хүн амын дунд энэ өвчний тухай мэдлэг, мэдээлэл хангалтгүй байдаг улмаас гаднаасаа жирийн иргэдээс ялгагдахгүй мэт боловч унаж, татах өвчний улмаас өөрсдийгөө тусгаарлах,  тэднийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс тусгаарлах, гадуурхах, сургуулиас хасах, ажлаас халах явдал элбэг байдаг. Иймээс эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх, өвчний тухай зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, хүмүүсийн мэдлэгийг сайжруулах зорилготой энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Leave a Reply

  • Facebook