быстрый займ на карту
Үзсэн: 834

НОГООН БАЙГУУЛАМЖ АРЧЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК иргэдийн бүлгийг тогтмол ажиллуулан хэвшээд байна. “Тохижилт үйлчилгээ” ХХК 7-16 дугаар хороо буюу 2 дугаар бүсэд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 бүлэг, “Найши трейд” ХХК 3 дугаар бүс болох 17-19 дүгээр хороонд  10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллаж байна.

Мөн урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан цас мөс хайлсны улмаас хог хаягдал ихээр гарч байгаа бөгөөд хороод тус бүрт иргэдийн бүлгийг ажиллуулан нийтийн эзэмшилд байрлах хогийн сав сандал, саравч, хүүхдийн тоглоомын талбай, хамгаалалтын хайс, хашлагийг угааж цэвэрлэж байна.

Ногоон байгууламжийн ажилбарууд 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 120 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр нийт гудамж зам, талбай, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Дүүргийн өндөрлөг, Чингэлтэйн өргөн чөлөө, 5-р хороо, 7,12-р байр орчим, 6-р хороо, 108-р цэцэрлэгийн урд 24-р байрны ар тал орчмоор нийт 33720м2 ногоон байгууламжийн зүлэгт талбайн самналтын ажлыг хийж цэвэрлэгээнээс гарсан 14 тонн хогийг цэвэрлэн ажиллалаа.

Мөн 3 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн Самбуугийн гудамжинд 165 ширхэг улиас мод хэлбэржүүлэлтийн ажил хийгдэн, мод бут сөөгний цэнэг болон бордоот усалгааг өдөр бүр хийж байна.

 

Leave a Reply

  • Facebook