быстрый займ на карту
Үзсэн: 463

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БОЛОН ТОГООЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн төрийн бус өмчийн нийт 26 цэцэрлэгийн үүсгэн байгуулагч болон тогооч нарт “Хүүхдийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP, GHP/ нэвтрүүлэх”, “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах” асуудлуудын хүрээнд сургалтыг Сэргэлэн Бялзуухай цэцэрлэг дээр зохион байгуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсон хүчин дутмаг, мэргэжлийн тогооч ажилладаггүй, хүүхдэд олгож буй хоол болон бэлтгэж буй хүнсний түүхий эдийн найрлага, шимт бодис /уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, аминдэм/, давсны агууламж хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлөх байдлыг анхаарч хүнсний сонголт хийдэггүй гэх мэт асуудлууд тулгамдаад байна.

Цаашид “Хүн амыг эрүүл баталгаатай хүнсээр хангах” зорилтын хүрээнд цэцэрлэгийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тогооч нарыг сарын хугацаатай хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэшүүлэх сургалтад хамруулах, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдийг багаас нь зөв хооллох, зохистой хооллолтын мэдлэг, боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Мөн жижиг, дунд үйлдвэрийн талаар дүүргээс баримталж буй бодлого зорилт, “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, дүүргийн жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн бараа бүтээгдэхүүний танилцуулга мэдээллийг хүргэсэн. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 336 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, дүүрэг орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэмжин худалдан авах талаар мэдээлэл хийлээ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook