быстрый займ на карту
Үзсэн: 703

ХАРИЛЦАН ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ АЖИЛЛАНА

Дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнд тэргүүлсэн 39, 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, сургуулийн удирдлага, багш нартай Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Улаанбаатар хотоос Улаан-Үдийн хотын чиглэлд аялал зохион байгуулах, хөтөч байгууллага “Алтан удам” ХХК-ны менежер Д.Одончимэг нар уулзаж, аялалын хөтөлбөр, зохиогдох арга хэмжээ, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэдээлэл хүргэж, харилцан санал солилцлоо. Энэхүү зохион байгуулагчид, эцэг эх, хүүхдийн зүгээс харилцан үүрэг, хариуцлага хүлээж хамтран ажиллахаар боллоо.

 

Leave a Reply

  • Facebook