быстрый займ на карту
Үзсэн: 498

“ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 17 дугаар хорооны иргэний танхимтай хамтран “Өөртөө итгэлтэй байх өөрийгөө ойлгох өөрийгөө хянах” сэдэвт сургалтыг 37 дугаар сургуулийн ахлах ангийн 25 сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Өөртөө итгэх итгэл түүнийг тодорхойлох нь сэдэвт сургалтыг өсвөр үе хүүхэд залуучуудын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх өөрсдийгөө бусдад зөвөөр илэрхийлж бусдад эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой  зохион байгууллаа. Сургалтаар оролцогчдыг багаар ажиллуулан багын үйл ажиллагааг дэмжин өөртөө итгэх итгэх  болон бусдыг хэрхэн зөвөөр ойлгох талаар мэдлэг чадварыг олголоо. Сургалтанд хамрагдсан иргэд өөртөө итгэх итгэлийн талаар олон шинэ санаа гарган ирж байсан нь сургалтыг сонирхолтой болгож байлаа. Сургалтанд  оролцогчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж өөрсдийн бодол санаагаа бусадтай хуваалцаж өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх чадварт суралцлаа. Сургалтанд хамрагдсан сурагчид өөрсдийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж баг болон ажиллаа.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook