быстрый займ на карту
Үзсэн: 997

ДҮҮРГИЙН МАЛТАЙ ӨРХҮҮДЭД ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛАА ГАРГАХ ТАЛААР МЭДЭГДЭХ ХУУДАС ХҮРГҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл  хүргүүлэх,  дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Энэ ажлын хүрээнд нийт 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлууллаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook