быстрый займ на карту
Үзсэн: 625

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  3 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газрын хэмжээнд энэ онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэлийг хангуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” систем нэвтэрсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын мэдээ, мэдээллээ 3 дугаар сарын 30-ны дотор оруулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохион байгуулж, вакцинжуулалтыг хугацаанд хамруулах талаар холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэн вакцинжуулах, урьдчилан сэргийлэх хяналт-шалгалтыг тогтмол зохион байгуулах, хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, 4 дүгээр сарын 9-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга мэдээлэл бэлтгэж танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн 5 дугаар сарын 26-нд зохион байгуулагдах “Чингэлтэйн баяр”-ын талаар мэдээлэл хийж, хэлтэс, албадууд иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнаж идэвхтэй оролцох талаар, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хэлтэс, албадууд нэгдүгээр улирлын байдлаар үндсэн чиглэлийн хэрэгжилтээ ирүүлж дуусгах талаар тус тус үүрэг даалгавар өглөө.

 

 

Leave a Reply

  • Facebook