быстрый займ на карту
Үзсэн: 623

“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Засгийн газрын 282 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/30 тоот захирамжаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах, гамшгийн аюулын бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулж , нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж, ажиллаж байна.

Зөвлөлийн хуралдаан 3 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд боллоо. Хурлыг зөвлөлийн дарга бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа. Хуралдаанаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг 3 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн хэмжээнд “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулах тухай санал солилцлоо.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг зохион байгуулдаг билээ.

Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 29-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио ажиллана. Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой юм.

Дуут дохио дуугарах үеэр иргэд, албан хаагчид айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй хамтран оролцохыг зөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook