ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль болон Оточ Манрамба Их сургууль нь сурагчдад анагаах ухааны өв уламжлалыг таниулах, мэдлэг олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт, семинар зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны мэргэжлийг сурталчлах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар болон Оточ Манрамба Их сургуулийн төлөөлөл, 61 дүгээр сургуулийн удирдлага, багш, ажилчид, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Санамж бичигт дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг, Оточ Манрамба Их сургуулийн захирал, профессор Д.Нацагдорж нар гарын үсэг зурлаа. Мөн үеэр профессор Д.Нацагдорж уламжлалт анагаах ухааны сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Leave a Reply

  • Facebook