“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн Засаг даргаас баталсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг 3 дугаар сарын 28-ны өдөр “Тусгаар тогтнолын талбай”-д 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, дүүргийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, хороодын Ажлын албаны 445 ажилтан алба хаагч, 700 орчим иргэд оролцлоо

Энэ жилийн өдөрлөгийн онцлог нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах үүднээс Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улаан загалмайн хороо, 1-19 дүгээр хорооны Ажлын албаны ажилтан, албан хаагчдын  бэлтгэл бэлэн байдлын үзлэг зохион байгуулах,  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, авто машин, техник багаж хэрэгслийг сурталчлан таниулах, иргэдэд хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөж, гал унтраах дадлага хийлгэх, өндрөөс аврах ажиллагаа  зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

 

Leave a Reply

  • Facebook