быстрый займ на карту
Үзсэн: 778

УЛААНБААТАР МАРАФОНЫ ЦОМ ЧДЗДТГ-ЫН ХЭЛТЭС, АЛБАДААР АЯЛЖ БАЙНА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон”-ы цом Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадаар аялж байна.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриан дор аялж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом дүүргийн хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр аялах юм.

Цом 3 дугаар сарын 19-нөөс 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл аялж, 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар марафон” зохион байгуулагдана. Марафонд Чингэлтэй дүүрэг сүүлийн 3 жил дараалан түрүүлээд байна.

Leave a Reply

  • Facebook