быстрый займ на карту
Үзсэн: 1146

ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО, АР ГҮНТИЙН ДАВААНД 24 ЦАГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 4 аймгийн 17 сум, Нийслэлийн 1 дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна.

Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 26 дугаар албан бичгийн дагуу  Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн А/167 дугаар захирамжаар дүүргийн онцгой комиссын  Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн” дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн даваанд 24 цагийн байнгын постыг  2018 оны 03 дугаар сарын 21 өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд ажиллуулахаар шийдвэр гарч  үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Захирамж дагуу 2018 оны 03 сарын 23-ний өдөр  байнгын постыг байрлуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Онцгой байдлын хэлтсийн орлогч, дэд хурандаа Д.Цэрэндорж  мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. 2018 оны 03сарын 23-наас 2018 оны 03 дугаар сарын 29-ний байдлаар ариутгалд нийт 176 тээврийн хэрэгсэл хамрагдаж зорчигч 352 , санамж 80, хлорын шохой 5кг, хайкоп 260 грамм, ус 130 литр зарцуулсан. Хуурай хлорын шохойгоор ариутгал хийж байна. Мөн Хайкоп бодисоор шүршиж, 2 янзын аргаар ариутгаж байна.

Байнгын постод:

Онцгой байдлын хэлтсээс -4 албан хаагч

Цагдаа 2-р хэлтсээс -3 албан хаагч.

Замын  цагдаагийн хэлтсээс -2 албан хаагч

Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 байцаагч.

Мал эмнэлэг Содхан –ХХК-ийн 4 малын эмч нарыг ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook