быстрый займ на карту
Үзсэн: 1073

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 3 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дохиогоор ажиллалаа.

Дохиог 16:00 цагт хүлээн авч дүүргийн Иргэний хамгаалалтын орон тооны бус штабаас томилогдсон албан тушаалтан байранд байрлах түгшүүрийн дохиог ажиллуулж албан хаагчдад дамжуулсан. Албан хаагчид “Нуугд, Суу, Хүлээ “ зарчмаар ажиллан 16:05 цагаас Засаг даргын Тамгын газрын байрнаас гарч Тусгаар тогтнолын талбайд “ЦУГЛАРАХ БАЙР”-нд гарч жагсаж, бүртгэл явуулсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадаас нийт 78 албан хаагч хамрагдахаас 61 албан хаагч хамрагдсан. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагч сургууль, дадлагын явц, ололттой болон дутагдалтай байдлын талаар танилцуулж, зөвлөмж өглөө.

 

Leave a Reply

  • Facebook