быстрый займ на карту
Үзсэн: 949

БНСУ-ЫН ПУРЁН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн БНСУ-ын Пурён хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Чуо Чоль Гү тэргүүтэй төлөөлөгчдийг 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Чингэлтэй дүүрэг болон Пурён хот хооронд харилцаа хамтын ажиллагаа тогтоох, цаашид боловсрол, нийгэм, эрүүл мэнд, спорт, сурагч солилцоо, харилцан туршлага судлах талаар санал солилцлоо.

Уулзалтад ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook