быстрый займ на карту
Үзсэн: 686

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр”, “Жендерийн тэгш байдлыг хангах орон нутгийн дэд хөтөлбөр”, “Чингэлтэй дүүргийн гадаад харилцааны нэгдсэн бодлогын баримт бичгийн төсөл”-ийг холбогдох албаны мэргэжилтнүүд иргэдэд танилцуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасан холбогдох зүйл заалтын тухай иргэд олон нийтээр хэлэлцүүлж, иргэдээс гарсан саналыг хөтөлбөрт тусгах зорилгоор “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд 1-19 дүгээр хороодын “Иргэний танхим”-д зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй хамрагдсан бөгөөд нийт 350-400 иргэн хамрагдаж хөтөлбөрүүдэд санал хүсэлтээ тусгалаа.



Leave a Reply

  • Facebook