быстрый займ на карту
Үзсэн: 739

ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ОХУ-ЫН УЛАН-ҮД ХОТООР АЯЛЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний удирдамжид заасны дагуу 1, 2 дугаар байр эзэлсэн дүүргийн 39, 23 дугаар дунд сургуулийн баг тамирчид, сурагчид гуравдугаар улирлын амралтаараа  ОХУ-ын Улан-Үд хотоор аялаад ирлээ.

Аяллын үеэр сурагчид Дархан-Уул аймаг дахь  Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ангиас бэлтгэсэн  жагсаалын үзүүлэх тоглолт болон зэвсэг техникийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг үзэж сонирхсоны зэрэгцээ  Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дүгээр ангитай танилцсан юм.

Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах болон хүүхэд залуучуудын цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж буй тус ангийн хамт олонд дүүргийн талархал, гарын бэлгийг гардуулан өгсөн.

Манай Чингэлтэй дүүрэгтэй харилцан хамтын ажиллагаатай ОХУ-ын Улан-Үд хотын Советский дүүрэг аялагч хүүхдүүдэд аяллын хөтөлбөрийн хүрээнд тус хотын Залуу техникчдийн ордны үйл ажиллагаатай  танилцуулж, хүүхдийн телевиз болон робот зохион бүтээх дадлагын хичээлүүдэд хамруулан сургалт, дадлага зохион байгуулсан байна. Мөн Залуу техникчдийн ордны авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт, Буриад Улсын түүхийн музейг сурагчид үзэж сонирхсон юм.

Энэхүү аяллаар явах боломжийг олгосон дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар, харилцан хамтын ажиллагаатай Улан-Үд хотын Боловсролын хорооны удирдлага, хамт олонд ерөнхий боловсролын 23, 39 дүгээр сургуулийн багш, сурагчид талархлаа илэрхийлснийг уламжилъя.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook