быстрый займ на карту
Үзсэн: 716

“НОМТОЙ БОГЦ” ЯВУУЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЛБАР НОМЫН САНД ХҮРГЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээг 4 дүгээр сарын 4-ний өдөр  дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хүний хөгжлийн төв”-ийн дэргэдэх салбар номын сандаа хүргэлээ. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сонирхдог үлгэр, уран зохиол, танин мэдэхүйн холбогдолтой 30 ширхэг номыг явуулын номын сангаараа илгээв.

Мөн  Чингэлтэй дүүргийн “Гүүд нэйборс” Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Ботгохон” номын сантай танилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Уг номын сан нь явуулын болон суурин номын сангийн үйл ажиллагаатай. Явуулын номын сан нь тус дүүргийн 13-16, 19 дугаар хороог хамран хэрэгжиж байна.

Суурин номын сан нь 2000 гаруй номын фондтой, уншлагын танхим, багаар ажиллах өрөө, үзвэрийн өрөө гэсэн танхимуудтай ажээ.

Leave a Reply

  • Facebook