быстрый займ на карту
Үзсэн: 594

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД БАЙГАА МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН МАЛЫГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Улсын Онцгой Комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрээс  мал бүхий иргэдийн малыг гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулан байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Одоогоор улсын хэмжээнд 12 аймгийн 33 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин илэрч, хурдацтай тархаж байгаа ба цаашид нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, үе шаттай ажлыг зохион байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 01 гэхэд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг бүрэн гаргахаар ажиллаж байна.

Дээрх мал бүхий иргэдийн малыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын аманд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн.

Тус газруудын газар төлөвлөлтийн зураг хийлгэх, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, инженерийн хийцтэй 9 худаг, уст цэг гаргах, нүүлгэн шилжүүлэхэд зэрэг нийт 939.8 сая төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

 

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook