быстрый займ на карту
Үзсэн: 606

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2018 оны анхны хурал 4 дүгээр сарын 5-ны өдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд тус зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар 2017 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2018”-ыг зохион байгуулах талаар тус тус хэлэлцлээ.

Leave a Reply

  • Facebook