быстрый займ на карту
Үзсэн: 690

МАЛ БҮХИЙ ӨРХҮҮД СУУРЬШИХ ЗӨВШӨӨРСӨН БҮС НУТАГТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулах тухай А/148 дугаар захирамжийг батлуулан ажиллаж, дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 47 мал бүхий өрхүүдийн малыг хориглосон бүсээс гаргах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа юм.

Уг ажлын хүрээнд 4 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимд 47 мал бүхий өрхтэй уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас ирүүлсэн хориглосон бүсийн айл өрхийг БЗД, СХД-үүдийн зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэх ажлыг зохион байгуулах чиглэлийг танилцуулж, зохион байгуулалттайгаар тус бүс нутгийг очиж үзэх, боломжтой байршлаа сонгосны дараа өргөдөл хүлээн авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 4 дүгээр сарын 10-ны өдөр БЗД-ийн 20 дугаар хороо, Арцатын амны байршлыг танилцуулах ажлыг зохион байгуулж, очиж үзэх хүсэлтэй 12 өрхийг хамруулсан байна. Мөн 4 дүгээр сарын 11-ний өдөр СХД-ийн 21 дүгээр хороо Ногоон толгой буюу 335 дугаар гарам, Нарийны ферм зэрэг 2 байршлыг танилцуулах ажлыг зохион байгуулж 30 гаруй өрхийг хамрууллаа.

Одоогийн байдлаар дүүргийн мал бүхий 2 өрх Арцатын аманд суурьших өргөдлөө өгсөн бөгөөд бусад Ногоон толгойд суурьших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Цаашид малтай өрхүүдээс өргөдлийг хүлээн авах, сонгосон байршилд суурьшуулах ажлыг үе шаттай ажлуудыг зохион байгуулах юм.

Leave a Reply

  • Facebook