быстрый займ на карту
Үзсэн: 804

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд, Хороодын Засаг дарга, ажлын албаны ажилтан албан хаагчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо.

Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулж, дүүргийн албан хаагчид сонирхсон асуултаа асуун идэвхтэй оролцлоо.

Улсын Их Хурлаас 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 5 бүлэг 23 зүйл, заалтаар батлан гаргасан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна.1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн зүйл, заалт сүүлд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх, цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдах зэрэг тохиолдол гарч байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй үлдээсэн нь эрх зүйн хийдлийг бий болгож байна.

Ийнхүү цаг үе, нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдсөнөөс үүдэн энэхүү хуулийг өөрчлөх, шинэчлэх хэрэгцээ шаардлага гарсны хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 52 зүйлтэйгээр Нийслэлийн Засаг дарга 2017 оны 6 дугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

 

Leave a Reply

  • Facebook