быстрый займ на карту
Үзсэн: 467

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн 3 дугаар бүсээс 2018 оны 04 дүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхимд “Нээлттэй хаалганы арга хэмжээ” зохион байгуулах тул 13-19 дүгээр хорооны иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Иргэдэд шууд хүргэх үйлчилгээ:
• Гэрлэлтийн бүртгэл хийнэ
• Төрөлтийн бүртгэл хийнэ
• Цахим үнэмлэхийн лавлагаа олгоно
• Гэрлэлт төрөлтийн дахин олголт хийнэ
• Цахим үнэмлэхийн дахин олголт хийнэ
• Иргэний болон эд хөрөнгийн гэрчилгээ ёслолтой гардуулна
• Хууль эрх зүйн зөвлөгөө өгнө
• Бүрдүүлэх бичиг баримтын зөвлөгөө өгнө
• Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийнэ
• Гадаад паспортын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгнө
• Хаягийн болон овог нэр, бичиг баримтын зөрчил хэрхэн арилгах, зөвлөгөө мэдээлэл өгнө
• Бичиг баримтын зөрчил арилгана
• Дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдэд бичиг баримтын талаарх мэдээлэл өгнө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook