быстрый займ на карту
Үзсэн: 621

ГАМШГААС ХАМГААЛАХ “САЙН ДУРЫН БҮЛЭГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд сурган бэлтгэх сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үүрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн 3 дугаар хорооны гамшгаас хамгаалах “Сайн дурын бүлэг”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 3 дугаар хорооны Гамшгаас хамгаалах Сайн дурын бүлгийн гишүүд, СӨХ, ААНБ-ын удирдлагууд зэрэг 60 гаруй хүн оролцлоо.

Энэ хүрээнд “Яаралтай цуглар” дохиогоор ажиллах, гамшгийн тухай ойлголт, гамшгаас хамгаалах тухай хууль, зарлан мэдээлэл хүргэх аргачлал, хорт утааны баг хэрэглэх арга, дадлага сургуулилт зэрэг сэдвээр сургалт орлоо.

Leave a Reply

  • Facebook