быстрый займ на карту
Үзсэн: 646

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит “Мэдээллийн цаг” 4 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Мэдээллийн цагийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг, чиглэл өглөө.

Мэдээллийн цагийн эхэнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/305 дугаар захирамжийн талаар танилцууллаа. Тус захирамжаар авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон. Үүнд нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн оролцоо, үр дүнгийн талаар танилцууллаа. Тус хэлэлцүүлэгт ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын мэргэжилтнүүд, хороодын Ажлын албаны ажилтан албан хаагчид зэрэг 150 гаруй хүн оролцож, сонирхсон асуултаа асуун идэвхтэй оролцсон юм.

Leave a Reply

  • Facebook