быстрый займ на карту
Үзсэн: 802

“БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮҮХДИЙН АРДЫН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 12 дахь жилдээ зохион байгууллаа.

“Өрхийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд зохиогдсон тус наадам нь хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв, урын санг өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилготой.

“Бидний бахархал” 12 дахь удаагийн урлагийн наадамд 15 сургууль, 29 цэцэрлэгийн 1200 гаруй хүүхэд хамрагдаж, урлагийн 9 төрлөөр өрсөлдсөнөөс шилдэг 144 хүүхэд шагналт байранд шалгарлаа. Мөн хүүхдийн авьяасыг хөгжүүлж, идэвх оролцоог ханган амжилттай оролцсон шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Урлагийн наадмын шагнал гардуулах үйл ажиллагаа буюу ГАЛА тоглолт 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр болох “Чингэлтэй фестиваль”-ийн үеэр болно.

Шалгаруулалтын дүн:

  • Сургуулийн насны ангилал:

Ардын гоцлол дуу:

1-р байр 17 дугаар сургууль Д.Номинжин

2-р байр 24 дүгээр сургууль Энхтөр

3-р байр 57 дугаар сургууль Ц.Анужин

Язгуур урлаг:

1-р байр 23 дугаар сургууль Б.Хосбаяр

2-р байр 5 дугаар сургууль Х.Номуундарь

3-р байр 37 дугаар сургууль П.Хулан

Ардын гоцлол бүжиг:

1-р байр 61 дүгээр сургууль Н.Оргилбаяр

2-р байр 49 дүгээр сургууль Ц.Аминаа

3-р байр 24 дүгээр сургууль Э.Чойнпэл

Хамтлаг бүжиг:

1-р байр 61 дүгээр сургууль “Дорнын хүрээ” хамтлаг

2-р байр 50 дугаар сургуулийн бүжгийн хамтлаг

3-р байр 24 дүгээр сургуулийн бүжгийн хамтлаг

Ардын цөөхүүл хөгжим:

1-р байр 5 дугаар сургуулийн ятгын хамтлаг

2-р байр 50 дугаар сургуулийн ардын хөгжмийн хамтлаг

3-р байр 23 дугаар сургууль “Revolution” хамтлаг

Ардын гоцлол хөгжим :

1-р байр 5 дугаар сургууль Б.Гэрэлмаа

2-р байр 61 дүгээр сургууль Г.Чингүүн

3-р байр 24 дүгээр сургууль Маралмаа

Шилдэг сургууль: 61 дүгээр сургууль

Шилдэг багш: 23 дугаар сургуулийн Хөгжмийн багш нар

  • Цэцэрлэгийн насны ангилал:

Ардын дууны төрөл:

1-р байр 4 дүгээр цэцэрлэгийн Б.Өсөхбаяр

2-р байр 9 дүгээр цэцэрлэгийн М.Тэнүүн

3-р байр 155 дугаар цэцэрлэгийн Ц.Аялгуу

Гоцлол бүжиг:

1-р байр 9 дүгээр цэцэрлэгийн Б.Намуунзул

2-р байр 126 дугаар цэцэрлэгийн М.Уянга

3-р байр 39 дүгээр цэцэрлэгийн Н.Сүлд-Очир

Хамтлаг бүжиг:

1-р байр 39 дүгээр цэцэрлэгийн “Золбоо” хамтлаг

2-р байр 19 дүгээр цэцэрлэгийн “Домгийн хатад” хамтлаг

3-р байр 5 дугаар цэцэрлэгийн “Алтан жигүүр” хамтлаг

Шилдэг цэцэрлэг: 39 дүгээр цэцэрлэг

Шилдэг багш: 9 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Тамир нар шалгарлаа.

 

Leave a Reply

  • Facebook