“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах Салбар зөвлөл, Дэлхийн Зөн-Монгол” ОУ-ын байгууллага хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлж байна.

Тус аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” уриан дор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан “Хүүхэд хамгаалал” өртөөчилсөн сургалт, “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” илтгэлийн тэмцээн, “Хүүхдийн чуулган”, эцэг, эх, олон нийтрүү чиглэсэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт зэрэг олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

2018 оны 04 дүгээр сарын 17-ний өдрөөс 19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 7-р ангийн 2000 гаруй сурагчдын хамруулсан өртөөчилсөн сургалтыг эхлүүлж, сургалт 117, 37, 72, 17, 49, 57 дугаар сургуулийн 739 сурагчид хамрагдсан байна. Сургалт бусад сургуулиудад хуваарийн дагуу явагдах бөгөөд  сургалт нь“Цахим орчин дахь гадуурхал”,  “Хүүхэд хамгаалал”, “Үе тэнгийн дарамт шахалт” “Би аюулгүй зорчигч” “Хүүхдийн хөгжил, оролцоо” гэсэн сэдвүүдээр өртөөчилсөн хэлбэрээр явагдаж байна. Сургалтад хамрагдсан сурагчид тангараг өргөлөө.

 

Leave a Reply

  • Facebook