ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын тамгын газраас 2014-2015 оны xичээлийн шинэ жилийг угтан эцэг, эхчүүд, иргэдэд үйлчилгээг хүргэх, ойртуулах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэлийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, Бизнес инкубатор төвийн боожигчид, Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас сонгогдсон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд оролцож байгаа бөгөөд дүрэмт хувцасыг үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Өргөтгөсөн худалдаа 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

  • Facebook