быстрый займ на карту
Үзсэн: 343

Адра Олон Улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Канад Улсын Хүнс, үр тарианы банкны мониторингийн ажилтан Cynthia Neudoerffer, Сarol Thiessen, Адра ОУБ-ын Азийн салбарын ажилтан Avish Raj нарыг дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Адра төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэртэй хэрхэн уялдаж ажиллаж байгаа талаар болон Чингэлтэй дүүрэгт тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. Чингэлтэй дүүрэгт Адра ОУБ-ын “Өрхийн тогтвортой тариалан” хөтөлбөр хэрэгждэг бөгөөд тус хөтөлбөрт дүүргийн 200 өрхийн 1100 гаруй иргэн хамрагдаж, өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо өөрийн хашаанд тарьж ургуулах арга технологид суралцан, өрхийн хэрэгцээгээ хангаж байгаа юм. Уулзалтын төгсгөлд дээрх мониторингийн ажилтнууд Адра ОУБ-ын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг сайн гэж дүгнээд хамтарч ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook