быстрый займ на карту
Үзсэн: 458

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалт явуулах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах уулзалтыг хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/87 тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад аттестатчиллын шалгалт явуулах тухай удирдамжийг танилцуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах уулзалтыг хийлээ.

Шалгалтын хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Мөн уулзалтад хамрагдсан нийт 40 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудад “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх” интерактив хичээлийг зааж, цаашид хамтран хичээлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажиллагсдад түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон ба “Манай хороо-Миний гудамж” аяны удирдамжийг танилцуулж “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж” төрөлд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook