быстрый займ на карту
Үзсэн: 622

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах Дэд бүтцийн төв” буюу “Сервис центр” барих ажлын төлөвлөлт, байршилтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, бусад албаны төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төсөлд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-ийн 11-15 дугаар гудамжны нийт 200 гаруй өрх хамрагдах юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах аж.

Leave a Reply

  • Facebook